Skip to main content

Newsletter tourism 2018 №1

Page 1

TRAVEL NEWS |Дугаар№ 01

2

ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН - 2018 Монголын Аялал Жуулчлалын Холбоо 2018 оны 3 дугаар сарын 30-аас 4-р сарын 1-ний өдрүүдэд “Ай Ти Эм-2018” буюу “International Travel Mart-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 19 дэх жилдээ зохион байгууллаа. Тус үзэсгэлэн нь цар хүрээ, оролцогчдын тоогоор Монголд зохиогддог хамгийн том үзэсгэлэн төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой. МЭДЭЭ

Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын компани, жуулчны баазууд өөрийн аймгийн аялал жуулчлалын газраар дамжуулан нэгдсэн зохион байгуулалттай оролцдог уламжлалтай болоод байна. Үзэсгэлэнд 21 аймаг нэгдсэн зохион байгуулалттайгаар, тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, гар урлалын компани, дуу бүжгийн чуулга, музей зэрэг 300 орчим аж ахуйн нэгж, байгууллага, ОХУ Тува улс, Буриадын улс, Солонгос, Япон, БНХАУ-ын аялал жуулчлалын бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн төлөөлөлөлүүд зохион байгуулалттайгаар ирж оролцов. Мөн үзэсгэлэнд Монгол улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК, Хүннү Эйр болон Туркиш Эйрлайнс, Аэро Монголиа авиа компаниуд оролцсон. Үзэсгэлэн 3-н өдөр үргэлжилсэн бөгөөд эхний өдөр нийтэд хаалттай болж зөвхөн оролцогчид болон урилга, мандаттай мэргэжлийнхэн, хэвлэл мэдээллийн ажилтнууд нийлсэн 1000 гаруй, сүүлийн 2 өдөр нийтэд нээлттэй болж давхардсан тоогоор 8000 гаруй хүн үзэж сонирхсон байна. ITM-2018 Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, ЗГ-ийн гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, МАЖХолбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, үзэсгэлэнгийн албан ёсны түнш Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, үзэсгэлэнд оролцогч гадны зочдыг төлөөлж ОХУ-ын Тува улсын Соёлын яамны сайд Тамдын Алдар Константинович нар хүндэтгэлийн тууз хайчилснаар үзэсгэлэнгийн үйл ажиллагаа албан ёсоор 2018 оны 3 дугаарын 30-ны 11.00 цагт эхэлсэн.


TRAVEL NEWS |Дугаар№ 01

INTERNATIONAL TRAVEL MART - 2018 Үзэсгэлэнгийн нээлтэд урилгаар ирсэн хүндэт зочид нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхохоос гадна ардын урлагийн тоглолт сонирхож, үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан, халуун яриа өрнүүллээ. Эхний болон хоёр дахь өдрийн арга хэмжээний нээлтийг түнш Завхан аймгийн Этүгэн хамтлагийн урлагийн тоглолтоор эхлүүлж, 40 гаруй уран бүтээлчид оролцсон томоохон арга хэмжээ болсон юм. Мөн оролцогч байгууллага болон үзэсгэлэнд талбай авч орж чадаагүй байгууллагын танилцуулгыг дэлгэцээр үзүүлж, олон нийтэд хүргэлээ. Энэ жилийн хурлын танхимд болсон арга хэмжээг уулзалт хэлэлцүүлэг, шинэ бүтээгдэхүүний танилцуулга хэлбрээр явуулсан бөгөөд Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр “Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж”-ийн үйл ажиллагаа явагдаж тус арга хэмжээнд 73 байгууллагын 12 төрлийн 1050 ажлын байранд ажилтан авахаар зарлаж, аялал жуулчлалын чиглэлээр ажил хайгч 500 гаруй хүн хүрэлцэн ирж, ажлын байрны талаар ярилцлага зохион байгуула Үзэсгэлэнд зориулсан хүлээн авалт Крокус Ивент Холл-д болж уг хүлээн авалтанд үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжийн төлөөлөл, БОАЖЯамны мэргэжилтэн С.Баясгалан, н.Нармандах, Нийслэлийн аялал жуулчлалын газрын Захиргааны хэлтсийн дарга Д.Ганболд, маркетингийн хэлтсийн дарга Д.Жавхлан, аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын төлөөлөл, гадны орноос оролцогч зочид зэрэг аялал жуулчлалын салбарт хамтран ажилладаг бүх газрын төлөөлөл нийт 300 хүнийг урьж оролцууллаа. Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудыг нэгтгэсэн Гала хүлээн авалтын үеэр МАЖХ-ны дээд одон болох АЛТАН ЛУУЖИН одонг салбартаа тууштай, он удаан жил ажилласан Монголын Кулинарын нийгэмлэгийн тэргүүн Ж.Хандсүрэнд гардуулсан болно. МАЖХ-ны аялал жуулчлалын төлөө медалиар Монголиан экспедишнс энд турс ХХК-ийн захирал С.Алдархишиг, Мөнх тэнгэр жуулчны баазын Ерөнхий менежер Д.Саранчимэг, Т.Туяа нар шагнагдсан билээ. Энэ жилийн үзэсгэлэнгийн түншээр Завхан аймаг амжилттай ажиллаж, аймаг орон нутгаа сурталчлан оролцсон бол 2019 оны түнш аймгаар Увс аймаг сонгогдлоо. 2019 оны түнш аймгийн шилжин явах тугийг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд гардуулав

3


TRAVEL NEWS |Дугаар№ 01

4

ЗОХИОН БАЙГУУЛСАН УУЛЗАЛТУУД БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТТАЙ УУЛЗАВ Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Цэрэнбат Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр болон Удирдах Зөвлөлийн төлөөллийг хүлээн авав. Уулзалтаар хамтран ажиллах тухай санал солилцов. /2018.01.09/

КОМПАНИУДЫГ ЗАХ ЗЭЭЛЭЭР НЬ АНГИЛАН УУЛЗАВ МИАТ ТӨХК-ийн маркетинг, борлуулалтын алба, Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөл тур оператор компаниудын жуулчны зах зээлээр нь ангилан тус бүр ээлжит хамтарсан уулзалтыг зохион байгуулав хийв. /01.30/

МИАТ ТӨХК-ТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ МИАТ ТӨХК-ийн маркетинг, борлуулалтын алба, Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөл чөлөөт уулзалтыг зохион байгуулж энэ жилийн нислэгтэй холбоотой дэдээлэл болон МАЖХ-оос хэд хэдэн саналыг хүргүүлэв. /2018.01.18/

УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ ХНН-ТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОАЖЯ, ЗТХЯ, МАЖХ, тур оператор компаниудын нэгдсэн чөлөөт уулзалт зохион байгуулж өргөн мэдээлэл авах боломжоор хангав. ЗТХЯ-аас аялал жуулчлалын салбарт барьж буй бодлого, төлөвлөлтэй танилцав. /2018.02.01/


TRAVEL NEWS |Дугаар№ 01

5

ЗОХИОН БАЙГУУЛСАН УУЛЗАЛТУУД УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ ХНН-ТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ-2

ДОТООДЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ КОМПАНИЙ УУЛЗАЛТ

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдах албаныхантай, тур оператор байгууллагуудын нэгдсэн уулзалт зохион байгуулж Төмөр замын үйлчилгээ, барьж буй бодлогын талаар нэгдсэн мэдээллээр хангав. /2018.02.08/

ЗТХЯам болон МАЖХ, тур оператор компани, дотоодын агаарын тээвэрлэгч Хүннү Эйр ХХК, Аэро Монголиа ХХК-ийн төлөөлөгчидийн нэгдсэн чөлөөт уулзалтыг ЗТХЯ-ны хурлын танхимд зохион байгуулав. /2018.02.14/

МОНГОЛ ДААТГАЛ ХХК-ТАЙ ХИЙСЭН ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ

\

МАЖХ, Монгол даатгал ХХК-тай хамтран Аялал жуулчлалын даатгалын тухай нэгдсэн мэдээлэл, зөвлөмж, зөвлөгөөний чөлөөт уулзалтыг гишүүд байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулав. /2018.02.23/

МХТХ-ТОЙ ХАМТАРСАН СЕМИНАР /УУЛЗАЛТ/ Монголын аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо хамтран тур оператор компаниудад зориулсан "Хөтөч тайлбарлагчийг хэрхэн үр дүнтэй ажиллуулах вэ" нэг өдрийн зөвлөмж семинарыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулав. /2018.04.27/


TRAVEL NEWS |Дугаар№ 01

6

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ - 772 АЖЛЫН БАЙР Монголын аялал жуулчлалын холбооны дэргэдэх “Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж” нь ажил олгогч тур оператор, жуулчны бааз, зочлох үйлчилгээний байгууллагуудын ажлын зарыг түгээж ажил хайгч нарт мэдээллийг түргэн шуурхай хүргэх, нөгөө талаар хүний нөөцийн асуудал дээр анхааран ажиллах үндсэн чиглэлтэй юм МАЖХ-оос 19 дахь жилдээ зохион байгуулж буй Ай Ти Эм-2018 Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн сүүлийн өдөр буюу 2018 оны 4-р сарын 01-нд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимын 2 давхарт байрлалтай хурлын зааланд “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ”-ийн үйл ажиллагааг нийтэд нээлттэй зохион байгуулав. Ажил олгогч байгууллагуудаас ирсэн 772 ажлын байрны зарыг эмхэтгэн олон нийтэд түгээсэн болно. Тус өдөр ажил хайгч, ажил олгогч нарын уулзалт ярилцлага болсон нь шууд ажлын байранд орох боломжийг олгосон билээ. Аялал жуулчлалын хөдөлмөрийн биржийн зүгээс сошиал орчинд мэдээлэл түгээх хаягаараа дамжуулан тогтмол зарлагдсан ажлын байрыг мөн түгээсээр байна. Цаашид энэхүү үйл ажиллагааг тогтмолжуулж жилд 2 удаа зохион байгуулж байхаар төлөвлөн ажиллаж байна. Салбарын бусад байгууллага, орон нутгийн БОАЖГ-тай хамтран нэгдсэн нэг өдөр орон даяар энэхүү үйл ажиллагааг хийх өдөртэй болохоор мөн ажиллаж байна.


TRAVEL NEWS |Дугаар№ 01

7

ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТУУД

МАРКЕТИНГИЙН СУРГАЛТ ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийн маркетингийн тэнхэм, зочин багш нартай хамтран Аялал жуулчлалын маркетинг үндсэн сургалтыг зохион байгуулав.

ЖУУЛЧНЫ БААЗУУДЫН СУРГАЛТУУД Монголын аялал жуулчлалын холбооны дэргэдэх “Жуулчны баазын зөвлөл”-өөс дотоод үйл ажилагаа эрчимжүүлж гишүүд болон сонирхогчдод зориулан жуулчны улирал эхэлхээс өмнө хэд хэдэн шаталсан сургалтуудыг зохион байгуулав.

ВИНОНЫ СУРГАЛТУУД Монголын аялал жуулчлалын холбоо, Ноён Уул Эрдэнэ /World Wine/ ХХК -тай хамтран Жуулчны бааз, үйлчилгээний ажилтнуудад зориулсан "ДАРСНЫ МЭДЭЭЛЭЛТ АМТАЛГААТ СУРГАЛТ"-ыг 2 дахь удаагаа зохион байгууллаа.

СОШИАЛ МЕДИА СУРГАЛТ Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвтэй хамтран Сошиал медиа сургалтыг зохион байгуулав. Сургалтаар сошиал маркетингийн тухай мэргэжлийн хүний зөвлөгөө бусад мэдээллийг олж авав.


TRAVEL NEWS |Дугаар№ 01

8

ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНГҮҮДЭД ОРОЛЦОВ

ITB-2018 ITB-2018 буюу ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагддаг ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөн БОАЖЯам, Монголын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газар, МИАТ болон нэр бүхий 8 компани төлөөлөн оролцсон билээ. Үзэсгэлэн жил бүрийн 3-р сард болдог ба энэ жилийнх 3-р сарын 7-11-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрсөн юм. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын ажлын алба үзэсгэлэнд оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлсэн билээ.

EMITT-2018

COTTM-2018

Турк Улсын Стамбул хотод 2018 оны 01-р сарын 25-ны өдөр “EMITT-2018” ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн болсон билээ. Тус үзэсгэлэн 4 хоног үргэлжилсэн ба Монгол Улсаас МАЖХ-ны УЗ-ийн гишүүн Х.Ариунчимэг захиралтай Ай Стар Монголиа ХХК, МАЖХ-ны УЗ-ийн гишүүн Ж.Соёлмаа захиралтай ДМД Монгол ХХК, Ч.Батзаяа захиралтай Аян Трэйвел ХХК, Б.Алтанцэцэг гүйцэтгэх захиралтай Баттур ХХК болон Нийслэлийн аялал жуулчлалын газар гэсэн бүрэлдэхүүний төлөөлөн оролцов.

Хятадын гадаад оронд жуулчин илгээх /outbound/ аялал жуулчлалын салбарын олон улсын үзэсгэлэн яармагийг Хятадын Аялал Жуулчлалын Академи, Европын Аялал жуулчлалын Холбоо, Ази Номхон Далайн Аялал жуулчлалын холбоо(PATA), Африкийн аялал жуулчлалын холбоо зэрэг түнш байгууллагууд хамтран Бээжин хотноо 2004 оноос зохион байгуулж байгуулагдав. 4000 гаруй агентлагууд, дэлхийн 65 орны 400 гаруй аялал жуулчлалын компаниуд байсан ба Монгол улс мөн оролцов


TRAVEL NEWS |Дугаар№ 01

TOURISM CUP-2018 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг Tourism Cup-2018 аялал жуулчлалын салбарын сагсан бөмбөгийн тэмцээнийг нээлттэй зохион байгуулж тэмцээн эхлэхээс 1 сарын өмнөөс сошиал орчинд зар мэдээг давтамжтайгаар түгээж байсан билээ. Удирдамжинд заасан хугацааны дагуу багууд бүртгүүлэн нийт 43 баг тамирчид техникийн зөвлөгөөндөө сууж сугалаа сугалан оноолтоо тогтоосон юм. 2018 оны 4-р сарын 14 нд зэрэгцээ 2 талбайтай Хавай спорт төвд 09:00 цагт тэмцээн албан ёсоор эхлэн оройн 22:20 минутад медальт байрууд тодорсон билээ. Аялал жуулчлалын салбарын энэхүү нөхөрсөг тэмцээний шагналт байруудад: ЭРЭГТЭЙ 1-р байр: РАМАДА ЗОЧИД БУУДАЛ 2-р байр: СЕЛЕНА ТРЭВЕЛ ХХК 3-р байр: НОМАДС ХОСПИТАЛИТИ ХХК ЭМЭГТЭЙ 1-р байр: ЗОЛОО ЭМ ЖИ ЭЛ ТУР ХХК 2-р байр: ХҮННҮ ЭЙР ХХК 3-р байр: АКТИВ АДВЕНЧЕР ТУР МОНГОЛ ХХК тус тус шалгарав. Тэмцээн нэрийн дор 500 гаруй хүн нэгэн амралтын өдрийг хамтдаа эхлүүлсэн нь салбарын томоохон нэг цугларалт боллоо. Ирэх жил: TOURISM CUP-2019 тэмцээн зөвхөн МАЖХ-ны гишүүн байгууллагуудын дунд зохион байгуулагдана.

9


TRAVEL NEWS |Дугаар№ 01

10

БУСАД МЭДЭЭЛЭЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭВЕНТ- 2018 НЭГДСЭН КАЛЕНДАРЬ ХЭВЛЭГДЭВ

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА СЭТГҮҮЛ ХЭВЛЭГДЭВ

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО 6-Р САРД САЛБАРЫН НЭГДСЭН

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА 10 АСУУЛТ ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА

ПОРТАЛ ВЕБСАЙТ-ТАЙ БОЛНО

Аялал жуулчлал ба 10 асуулт цуврал ярилцлага МАЖХ-ны www.travelmongolia.org вебсайтаар дамжуулан нийтлэгдэж байна


TRAVEL NEWS |Дугаар№ 01

11

БУСАД МЭДЭЭЛЭЛ “СЕЛЕНА ТРЭВЕЛ” КОМПАНИЙ ХАМТ ОЛОН “ХОГГҮЙ АЯЛЦГААЯ” АЯНГ ЭХЛҮҮЛЛЭЭ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА УЛАМ ӨРГӨЖИЖ БАЙНА

МАЖХ-ны гишүүн байгууллага Селена Трэвел компанийн хамт олон 20 жилийнхээ ойг угтан “Байгальд ээлтэй аялцгаая” уриан дор 2018 оны 4-р сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Гүн Галуутайн БЦГ орох хүртэлх зам дагуу хогийг түүж цэвэрлэв.

Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын боловсро хөгжлийн нийгэмлэг, МЗХ-ны хамтын ажиллагааны үр дүнд аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд Төрөлжсөн номын сантай болсон билээ. Одоо номын санд давхардсан тоогоор 1000 орчим ном бий бөгөөд номын фонд өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Номын сан МЗХ-ны төв байрны 2 давхарт байрлаж байгаа болно. Бүтэн жил үйлчлүүлэх эрхийн карт ердөө 3000 төгрөгөөр л нээлгэх юм.

Тус арга хэмжээнд Гүн Галуутайн нутгийн иргэдтэй нийлэн нийт 30 орчим хүн оролцон хог түүж, мөн тус компанийн зүгээс цаашдаа хог хаягдал багасгах тал дээр авч болох арга хэмжээнүүдийн талаар өөр хоорондоо санал бодлоо хуваалцан нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн байна.

МАЖХ-НЫ ӨНГӨРСӨН ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДЛЫГ НЭРЛЭВ. Өнгөрсөн оны ажлаа дүгнэн МАЖХолбоо хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа онлог 10 ажлыг нэрлэв.

МАЖХ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХАЯГААР АВАХ БОЛОМЖТОЙ ФЭЙСБҮҮК ХУУДАС Монголын аялал жуулчлалын холбоо Mongolian Tourism Association Вебсайт www.travelmongolia.org Утас: 7000-7820


TRAVEL NEWS |Дугаар№ 01

n

12

ХЭВЛЭЛД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА

БИД ДЭРГЭД БАЙГАА БОЛОМЖОО БУСДАД АЛДАЖ БОЛОХГҮЙ Хил орчмын аяллын бүс тогтоож, үүнд нийцсэн маршрут гаргаж болно. Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөртэй ярилцлаа. “Үл үзэгдэх экспорт” хэмээн тодотгодог тус салбар манай улсын ДНБ-ий 2.3 хувийг эзэлж буй. Өнгөрсөн онд 470 мянган жуулчин хүлээн авсан бол үүнийг ойрын жилүүдэд нэг сая хүргэхээр төр, хувийн хэвшил зорьж байна. Монголын эдийн засгийн ээлжит чуулганы үеэр хил орчмын аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар оролцогчид хөндсөн. Үүнийг олон жил ярьж байгаа ч бодитой ахиц, дэвшил гарахгүй байна. Учир шалтгаан нь юунд байна вэ? Аялал жуулчлал бол тусгай нөхцөл шаардаж байдаг нэг төрөл. Хөгжлийн хувьд дорой байгаа нь үнэн. Өвөр Монголын зах зээлд түшиглэн хоёр орны хэмжээнд энэ төрлийн аяллыг хөгжүүлэх боломжтой. Гэхдээ тодорхой бус, ойлгомжгүй байдал нэлээд байна. Хөгжүүлнэ гэж зорьж байгаа боловч өнөөг хүртэл багагүй саад, хүндрэл гарч ирсэн. Энэ болгоныг давж гараад хөрөнгө оруулалт хийсэн компани ч алга. Дийлэнх нь энэ төрлийн аяллыг эрсдэлтэй гэж харж байна. Төрийн байгууллагын хүнд суртал, уялдаа холбоогүй байдал хөгжих боломжийг хумьж байгааг үгүйсгэхгүй. Хил орчмын аяллын бүс тогтоож, үүнд нийцсэн маршрут гаргаж болно. Үүний энэ хүрээнд жуулчин хүлээн авч яагаад болохгүй гэж. Хятадууд орж ирээд алга болчихно гэж манайхан ихэд болгоомжилдог. Үүнийг эдийн засгийн аргаар шийдэж болмоор санагддаг. Дэлхийн улс орнууд хятад жуулчин хүлээн авах гэж хоорондоо үйлчилгээ, үнийн бодлогоор өрсөлдөж байна. Харин манайх хаяа дэрлэн орших атлаа тэднийг хүлээж авах талаар төдийлэн анхаарч байсангүй. Түүх, үндэсний үзэл зэргээс болоод хятад жуулчинд төдийлэн таатай биш ханддаг. Үүнийг яаж өөрчлөх вэ? Эдийн засгийн чадамжгүй хэт үндэсний үзэл хэврэг байдаг. Нөгөө талаас XXI зуунд амьдарч байгаа иргэдийн хувьд хятад хүний талаар, Хятадын талаарх хандлагаа бага зэрэг өөрчлөх хэрэгтэй болов уу. Германы хамгийн том дэлгүүр нь зөвхөн хятад жуулчинд зориулсан тасаг нээж, тэдний хэлээр ярьж байна. Дэлхийн II дайнаас хойш Хятад, Японы хоорондын харилцаа асар их зөрчилтэй байсан. Тэгвэл өнөөдөр Японы бодлого Хятадын жуулчдыг дотооддоо хүлээн авахад анхаарч байна. Бид дэргэд байгаа боломжоо бусдад алдаж болохгүй. Төрөөс аялал жуулчлалын салбарт баримтлах бодлогын баримт бичиг гэж гаргасан. Хэрэгжилт нь хэр байна вэ? Зөвхөн аялал жуулчлалын салбараар зогсохгүй манай салбар болгонд зориулсан бодлогын баримт бичиг гэж байна. Маш олон баримт бичиг байгаа мөртлөө үр дүн нь иргэдийн амьдралд үзэгдэж харагдахгүй байгаа нь хэрэгжилт хэр байгааг илтгэнэ. Бодлогоо тодорхойлж, хөгжлөө зураглаж байгаа нь сайн боловч тогтвортой хэрэгжиж чадахгүй байна. Манай улсад зохицуулалт, сахилга бат, хариуцлага, хоорондын уялдаа холбоо чухал байгаа. Эдгээрийг хангаж байж сая бодлогын үр дүнг хэмжих боломжтой. Танай салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа урагшилж байна уу? Янз бүрийн ашиг сонирхол агуулсан төрийн бус байгууллага сүүлийн жилүүдэд олширсон. Энэ нь төрийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэхэд саад болж байгаа. Мөн хувийн хэвшил төртэй хамтарч ажиллахад хүндрэл үүсгэдэг. Өнгөн талдаа бүх хүний санаа бодлыг сонсоно гэж байгаа боловч энэ нь хөгжилд саад болох нь бий. Үргэлжлэлийг www.travelmongolia.org - оос


TRAVEL NEWS |Дугаар№ 01

13

2018 ОНД ГИШҮҮНЧЛЭЛ БАТАЛГААЖУУЛСАН БАЙГУУЛЛАГУУД

ТАЛЫН ҮНЭГ ХХК ХҮННҮ ЭЙР ХХК НУУЦ ТОВЧОО ХХК ГОЁО ТРЭЙВЕЛ ХХК ХААН ПЛАСС ЗОЧИД БУУДАЛ ХУСТАЙ ЦОГЦОЛБОР ТӨВ МОН ТРЭЙЛС ХХК ПАНОРАМИК ЖӨРНИС ХХК ТЭР ИХ ЖУУЛЧИН ХХК ГОВИЙН АНАР ХХК АВИД ЗАМ ХХК УРГА ТУР ХХК СТЕПРАЙДЕРС ХХК НЬЮМАЙЛСТОН ХХК

ГЛОБАЛ ТОК ХХК БИЗНЕТВОРК КОНСАЛТИНГ ХХК ЖАМОТОРАБЭРҮ ХХК БУДДИСТУР МОНГОЛИА ХХК ИХ ГОЛЫН ЭХ ХХК АЙ И ЛЭ ЯА ХХК ЭТЭРНАЛ СКАЙ ТУР ХХК ӨГИЙ НУУРИЙН ХИШИГ АЙЛПАТАЙМ ТУРС ХХК МОНГОЛИАКА КИНГ ХХК ХӨВСГӨЛ ЖУУЛЧНЫ БААЗ ВОРЛД САММИТ ХХК ТЭЭВЭР АЧЛАЛ ХХК ЯГД ЭНД ТУР ХХК

ЭНЖОЙ ИН ХХК

ЗАЯА ТРЭЙВЕЛ ХХК

ХАН ТРЭЙВЕЛ ЭНД СЕРВИС ХХК

ГАЛТ ТРЭЙВЕЛ ХХК

ХӨВСГӨЛ ДАЛАЙ ЖУУЛЧНЫ БААЗ БЕК ТРЭЙВЕЛ ХХК МОНГОЛИКА ХХК ГОВЬ ГУА ӨНДӨР ХХК МОНГОЛИАН ГҮРМЭ ХХК АХЛАН ХХК

ӨГИЙ ДАЛАЙ ЖУУЛЧНЫ БААЗ ДРИЙМ ГОВЬЛОДЖ ВОНДЕРИНГ ТРАЙБ МОНГОЛИА ХХК РОЯАЛ СМАЙЛ ХХК МОНГОЛ САФАРИ ХХК


TRAVEL NEWS |Дугаар№ 01

14


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Newsletter tourism 2018 №1 by tourismmongolia99 - Issuu